Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улсыг зорьсон жуулчдын хөдөлгөөн өнгөрсөн сард бага зэрэг нэмэгджээ

Японы аялал жуулчлалын газраас мэдээлснээр, өнгөрсөн 8 дугаар сард тус улсыг зорьсон аялагч, жуулчдын хөдөлгөөн урсгал Токиогийн зуны олимп, паралимпын наадамтай

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улсыг зорьсон жуулчдын хөдөлгөөн өнгөрсөн сард бага зэрэг нэмэгджээ
Япон улсыг зорьсон жуулчдын хөдөлгөөн өнгөрсөн сард бага зэрэг нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Японы аялал жуулчлалын газраас мэдээлснээр, өнгөрсөн 8 дугаар сард тус улсыг зорьсон аялагч, жуулчдын хөдөлгөөн урсгал Токиогийн зуны олимп, паралимпын наадамтай холбоотойгоор бага зэрэг эрчимжсэн гэж мэдээлжээ.

Хэдийгээр өнгөрсөн сард Японд зорчсон гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарсан ч гэлээ цар тахалтай холбоотойгоор жуулчдын тоо бага байсан байна. Эдгээрийн дийлэнх нь тамирчид, мөн Токиогийн олимпын наадамд оролцох зочид төлөөлөгчид байжээ.

Энэ тоог цар тахлаас өмнөх үеийн буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад ердөө нэг хувийг эзэлж байгаа аж. Тодруулбал, 2019 оны 8 дугаар сард Япон улсад 2,5 сая аялагч, жуулчин зочилжээ. Өнгөрсөн сард Япон улсад АНУ-ын 3000 иргэн, Хятадын 2400 иргэн, Францын 1800 иргэн тус тус зорчсон юм байна.

Хуваалцах