Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ

Тэрбээр хоёр дахь удаагаа тус албыг орхиж буй бөгөөд анх 2006 онд 52 насандаа Засгийн газраа толгойлж, дайны дараах хамгийн залуу Ерөнхий сайдаар нэрлэгдэж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

Тэрбээр сүүлийн хэдэн өдөр эмнэлэгээс бараг салаагүй гэдгийг баттай эх сурвалж мэдээллэж байна.

Хэдийгээр биеэ эмчлүүлж, үүрэгт ажлаа үргэлжлүүлэх гэсэн боловч ужиг өвчин нь хүндэрснийг эмч нь хэлж, тийнхүү шийдвэрээ гаргажээ.

Тэрбээр хоёр дахь удаагаа тус албыг орхиж буй бөгөөд анх 2006 онд 52 насандаа Засгийн газраа толгойлж, дайны дараах хамгийн залуу Ерөнхий сайдаар нэрлэгдэж байв.

Гэвч тус албыг ердөө 366 өдөр хашсны эцэст эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байсан юм.

Харин 2012 онд дахин Ерөнхий сайдад дэвшиж, түүхэнд хамгийн олон буюу 2799 өдөр засаг удирдсан ч мөн л эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх гэж буй нь энэ юм.

Хуваалцах