Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн манай улсад хийсан ажлын айлчлал өндөрлөв

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн өнөөдөр /2015.10.22/ Монгол Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөв. Энэхүү айлчлал нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн манай улсад хийсан ажлын айлчлал өндөрлөв
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн манай улсад хийсан ажлын айлчлал өндөрлөв. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн өнөөдөр /2015.10.22/ Монгол Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөв. Энэхүү айлчлал нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын болон олон улсын тавцан дахь харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т түшиглэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

Айлчлалын хүрээнд хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр талууд Таван толгой, Зүүн чиглэлийн төмөр зам зэрэг асуудлаар санал солилцож, Монгол Улсын дэд бүтцийн томоохон төслүүдэд хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Түүнчлэн талууд бүс нутгийн болон олон улсын тавцанд хамтран ажиллах, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотлов.

Хуваалцах