Япон улсын иргэд олимпыг дэмжиж байгаа ч халдвараас болгоомжилж байна
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын нээлтийн ёслол Токио хотод боллоо.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын нээлтийн ёслол Токио хотод боллоо. Олимп нь зун ба өвлийн спортод зориулан зохион байгуулагддаг олон улсын хэмжээний их наадам юм. Түүхэнд хоёр төрлийн олимп байсан.
Эхнийх нь эртний Грект хийгдэж байсан эртний олимп, хоёр дахь нь 1896 онд Афинд зохион байгуулагдаж байсан орчин цагийн олимп юм. Цар тахлаас үүдээд Токио хотод онц байдал зарлагдсан энэ үед “Токио-2020” олимпын наадам зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байна. Японы иргэд олимпын наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.


















