Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Япон улсын иргэн Кэйчи Намио, Ёокота Рюсукэ нарыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнав

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Япон улсын иргэн Шикокү эрүүл мэнд, спортын шинжлэх ухааны коллежийн захирал, Намио спортын шинжлэх ухааны институтын тэргүүн Кэйчи Намио, Нагура жүдо терапи клиникийн захирал Ёокота Рюсукэ болон АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш Э.Түвшинбаяр нарыг Олимпик хауст хү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улсын иргэн Кэйчи Намио, Ёокота Рюсукэ нарыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнав
Япон улсын иргэн Кэйчи Намио, Ёокота Рюсукэ нарыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнав. Зураг: МҮОНРТ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Япон улсын иргэн Шикокү эрүүл мэнд, спортын шинжлэх ухааны коллежийн захирал, Намио спортын шинжлэх ухааны институтын тэргүүн Кэйчи Намио, Нагура жүдо терапи клиникийн захирал Ёокота Рюсукэ болон АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш Э.Түвшинбаяр нарыг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Кэйчи Намио болон Ёокота Рюсукэ нар нь Улаанбаатар хотноо хийж буй энэ удаагийн айлчлалын үеэр “Тамирчдын өвдөгний гэмтэл, урьдчилан сэргийлэлт болон Спортын шалтгаант нурууны өвдөлт, урьдчилан сэргийлэлт” сэдвээр спортын анагаах ухааны чиглэлээр ажиллаж, суралцаж буй мэргэжилтнүүд, спортын дасгалжуулагч, тамирчдаас гадна спортын салбарт ажиллаж буй хүмүүст зориулан нээлттэй сургалт зохион байгуулсан байна.

Спортын анагаах ухаан, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2006 оноос хойш Монгол Улсад хувь нэмрээ оруулж, 21 аймаг болон АУИС-ийн оюутан багш нарт мэргэжил, мэдлэгээсээ хуваалцан, манай жүдо бөх, хүндийг өргөлт, волейболын тамирчидтай үр бүтээлтэй хамтран ажиллаж буйг үнэлэн МҮОХ-ны “Олимпын алдар” медалиар шагнаж урамшууллаа гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Хуваалцах