Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Япон улсын иргэн Такаши Мацукаваг Найрамдал медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Найрамдал медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Япон улсын иргэн, тус улсын Отана их сургуулийн проффессор, доктор Такаши Мацукаваг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагналаа.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улсын иргэн Такаши Мацукаваг Найрамдал медалиар шагнав
Япон улсын иргэн Такаши Мацукаваг Найрамдал медалиар шагнав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Найрамдал медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Япон Улсын иргэн, тус улсын Отана их сургуулийн проффессор, доктор Такаши Мацукаваг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагналаа.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд гардуулж өгөв. Найрамдал медалиар шагнагдсан Такаши Мацукава нь Токиогийн их сургуулийн монгол хэлний ангийг 1984 онд төгссөн цагаасаа хойш эрдэм шинжилгээний байгууллагад тасралтгүй 30 гаруй жил ажиллаж, 1994 оноос хойш Монгол-Японы хамтарсан судалгааны төсөлд ажиллаж эхэлжээ.

Дээрх хугацаандаа Монгол судлалын чиглэлээр нэгэн сэдэвт зохиол хоёрыг, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл есийг нийтлүүлж, 2009 оноос Монгол-Японы хамтарсан “Эрдэнэ зуу” төслийн японы талын ахлагч, 2016 оноос Монгол-Японы хамтарсан “Хан хэнтий” төслийн Японы талын удирдлагчаар ажиллаж байгаа юм байна.

Түүнийг хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монголын эртний нүүдэлчдийн түүх соёлын дурсгалыг судлах, сурталчлах, хамгаалах, археологийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачдын залгамж халааг бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд Найрамдал медалиар шагнажээ.

Хуваалцах