Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Япон улсын Хёго боловсролын их сургуультай тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон улсын Хёго боловсролын их сургуулийн ерөнхийлөгч доктор профессор Кажиса Тэцүяа, тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн профессор багш Кенжи Ишикура нарыг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улсын Хёго боловсролын их сургуультай тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлэхэд хамтран ажиллана
Япон улсын Хёго боловсролын их сургуультай тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлэхэд хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон улсын Хёго боловсролын их сургуулийн ерөнхийлөгч доктор профессор Кажиса Тэцүяа, тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн профессор багш Кенжи Ишикура нарыг хүлээн авч уулзлаа.Тус сургууль нь Монгол улсын боловсролын их сургуультай 2010 оноос хамтын ажиллагааны төслөө эхлүүлжээ. 2013 онд МУБИС болон Хёгогийн боловсролын их сургууль эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хугацаанд 8 монгол оюутан Хёгогийн боловсролын их сургуульд мастерын зэрэг хамгаалахаар суралцсаны 5 нь тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшжээ.Уулзалтын үеэр МУБИС, Хёгогийн боловсролын их сургууль, Японы Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгтэй хамтран тэгш хамруулан сургах боловсролын багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хийсэн судалгаа, багш болон оюутан солилцооны хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцсан.Доктор профессор Кажиса Тэцүяа манай улсын тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэллээ.Уулзалтын төгсгөлд МУБИС-ийн оюутнуудыг Хёого боловсролын их сургуульд сургахаар оюутан солилцооны гэрээ байгуулж байгаа талаар танилцуулсан юм гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах