Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга Монгол ахуйтай танилцлаа
Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй Изүнокүни Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй Изүнокүни хотын захиргааны
Мэдээллийн алба

Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй Изүнокүни хотын захиргааны байгууллагын удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон.
СХД-ийн Засаг дарга М.Чинболд Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч тус дүүргийн 21-р хороонд зочлуулан Монгол ахуй, соёлтой танилцуулах бэсрэг наадам зохион байгуулжээ. Уг “Бэсрэг наадам” -ын үеэр Японы Шизүока мужаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарыг СХД-ийн амралт цогцолборт зочлуулан эрийн гурван наадам үзүүлж, СХД-ийн Соёлын ордны уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулсан байна.


















































