Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улсын Тэнгисийн цэргийн хүчинд хүний нөөцийн хомстол үүсчээ

Япон улсын Батлан хамгаалах яам тэнгисийн цэргийн хүчинд хүний нөөцийн хомстол үүссэнтэй холбогдуулан тэтгэвэрт гарсан цэргийн алба хаагчдыг дахин ажиллуулахаар төлөвлөж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улсын Тэнгисийн цэргийн хүчинд хүний нөөцийн хомстол үүсчээ
Япон улсын Тэнгисийн цэргийн хүчинд хүний нөөцийн хомстол үүсчээ. Зураг: МҮОНРТ

Япон улсын Батлан хамгаалах яам тэнгисийн цэргийн хүчинд хүний нөөцийн хомстол үүссэнтэй холбогдуулан тэтгэвэрт гарсан цэргийн алба хаагчдыг дахин ажиллуулахаар төлөвлөж байна. “Ёмиүри” сонинд лхагва гарагт мэдээлснээр зэвсэгт хүчнийхэн цэргээс халагдсан хүмүүсийг туслах онгоц, боомтын үйлчилгээний албанд ажиллуулах сонирхолтой байна. Ингэснээр залуучуудыг цэргийн хөлөг онгоц, шумбагч завинд ажиллуулах боломж бүрдэнэ гэж Японы Батлан хамгаалах яамнаас үзэж байна.

Одоогийн байдлаар Японы зэвсэгт хүчинд гэрээгээр үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын олонх нь 53-56 насандаа тэтгэвэртээ гардаг. Үүнд дээд командлалын бүрэлдэхүүн хамаардаггүй юм байна.

Харин тэтгэвэртээ гарсан цэргийн алба хаагчдыг эргүүлэн авснаар албан тушаалаас нь шалтгаалаад 60-80 хувийн цалинтайгаар 65 нас хүртэл нь ажиллуулах боломжтой болно. Туршлагатай дайчдыг цаашид арын албанд ажиллуулна гэжээ.

Японы Батлан хамгаалах яам бие бүрэлдэхүүний нөөцөө сэлбэх өөр аргуудыг ч хэрэглэж байна. Тухайлбал, хөлөг онгоцонд автоматжуулалтын системийг идэвхтэй нэвтрүүлснээр баг бүрэлдэхүүний тоо нь цөөрч байна.

Мөн 2017 онд зэвсэгт хүчинд ажиллах эмэгтэйчүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, нийт бие бүрэлдэхүүний 12 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Эмэгтэйчүүдийг шумбагч завь, танк, явган цэрэг болон шүхэр-десантын хэсэгт алба хаах хориг хязгаарыг цуцалсан юм.

Хуваалцах