Япон улсын засгийн газар огцорчээ
Өчигдөр Япон улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
Мэдээллийн алба

Өчигдөр Япон улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Сайд нарын танхимын гишүүд шуурхай хуралдаан дээр энэ тухай мэдэгдлээ гаргасан байна. Засгийн газар ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа нь сайд нарын танхим дахь шинэтгэлтэй холбоотой юм байна.
Японы хэвлэлүүдэд бичиж байгаагаар сайд нарын шинэ танхимыг бүрдүүлэхдээ 19 сайдын 8 ийг нь өөрчлөх юм байна. тодруулбал батлан хамгаалах болон эдийн засгийн яамдын сайдыг өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Батлан хамгаалахын шинэ сайдад Японы эрх баригч Либерал демократ намын дарга Томоми Инида томилогдоно гэсэн мэдээлэл ч байна.


















