Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Япон, Өмнөд Африкийн хөлбөмбөгийн багийн тоглолт цуцлагдаж магадгүй

Өмнөд Африкийн багийн хоёр тоглогч халдвар авсан, бусад нь ойрын хавьтагч болсон учир тоглолт эхлэхээс 6 цагийн өмнө “Ковид”-ын шинжилгээ авах аж. Түүнчлэн шинжилгээний хариу эерэг гарвал тоглолт цуцлагдаж ч магадгүй

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон, Өмнөд Африкийн хөлбөмбөгийн багийн тоглолт цуцлагдаж магадгүй
Япон, Өмнөд Африкийн хөлбөмбөгийн багийн тоглолт цуцлагдаж магадгүй. Зураг: МҮОНРТ

Олимпын наадамд оролцохоор Токиод очиж, тамирчдын тосгонд байрлаад байсан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчний шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид энэ долоо хоногийн эхэнд мэдээлж байсан. Энэ нь тамирчдын тосгоноос Ковид-19 илэрсэн анхны тохиолдол бөгөөд олимпыг зохион байгуулагчид тамирчдын тосгоныг “хамгийн аюулгүй газар” хэмээн тодорхойлж, тийш нэвтрэх хүмүүсийг маш нарийн шалгаж байсан юм. Гэвч Ковид-19-ийн халдвар авсан тамирчид нэвтрэн орсон нь тодорхой болсон. Түүнчлэн Өмнөд Африкийн бусад хөлбөмбөгчийн хариу сөрөг гарсан ч тэднийг багаар нь тусгаарлаад байсан юм.

Өнөөдөр “Токио-2020” олимпын хөлбөмбөгийн тоглолт эхэлнэ. Японы багтай тоглох Өмнөд Африкийн багийн хоёр тоглогч халдвар авсан, бусад нь ойрын хавьтагч болсон учир тоглолт эхлэхээс 6 цагийн өмнө “Ковид”-ын шинжилгээ авах аж. Түүнчлэн шинжилгээний хариу эерэг гарвал тоглолт цуцлагдаж ч магадгүй.

Хуваалцах