Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон, Өмнөд Солонгос болон БНХАУ-ын удирдагчид уулзана

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр зохион байгуулагдах юм. Тус уулзалтад Японы ерөнхий сайд Абэ Шинзо оролцох талаар Эн Эйч Ки агентлаг мэдээлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон, Өмнөд Солонгос болон БНХАУ-ын удирдагчид уулзана
Япон, Өмнөд Солонгос болон БНХАУ-ын удирдагчид уулзана. Зураг: МҮОНРТ

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр зохион байгуулагдах юм. Тус уулзалтад Японы ерөнхий сайд АбэШинзо оролцох талаар Эн ЭйчКи агентлаг мэдээлжээ.

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы удирдагчдын хоорондох гурван талт дээд хэмжээний уулзалтыг Хятадын Сичуан мужид зохион байгуулна гэдгийг Бээжингийн зүгээс мэдээлээд байна. 12-р сарын 24-нд болох энэхүү уулзалтад Японы ерөнхий сайд АбэШинзо оролцох талаарх мэдээллийг Японы засгийн газрын албаныхан дамжуулжээ. Ерөнхий сайд АбэШинзо 12-р сарын 23-аас 25-ны хооронд БНХАУ-д ийнхүү айлчлал хийх юм байна.

Японы ерөнхий сайд АбэШинзо, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч МүүнЖэе-ин болон БНХАУ-ын дарга ШиЖиньпин нар гурван талт хамт ажиллагаа эхэлсний 20 жилийн ойн баярт оролцож, мөн дээд хэмжээний яриа уулзалтыг зохион байгуулна. Удирдагчид бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээний чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагийн дотор Умард Солонгостой холбоотой сэдвээр ч яриа өрнөх юм. Японы Эн ЭйчКиагентлаг ерөнхий сайд АбэШинзо Хятад болон Өмнөд Солонгосын удирдагчидтай тус бүрчлэн уулзалт хийхийг ч онцолжээ.

Хуваалцах