Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх сард болж магадгүй

Япон болон Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн сайд нар Японы Нагоя хотод уулзалт зохион явуулсан байна. Энэ үеэр гадаад хэргийн сайд нар Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын хоорондох дээд хэмжээний уулзалтыг ирэх сард зохион явуулах талаар хэлэлцэж, санал нэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх сард болж магадгүй
Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх сард болж магадгүй. Зураг: МҮОНРТ

Япон болон Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн сайд нар Японы Нагоя хотод уулзалт зохион явуулсан байна. Энэ үеэр гадаад хэргийн сайд нар Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын хоорондох дээд хэмжээний уулзалтыг ирэх сард зохион явуулах талаар хэлэлцэж, санал нэгджээ.

Бямба гарагт Их Хорин орнуудын гадаад хэргийн сайд нар Японы Нагоя хотод уулзлаа. Тэгвэл энэхүү уулзалтад оролцсон Японы болон Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн сайд нар мөн тусдаа уулзалтыг зохион явуулж, Японы ерөнхий сайд АбэШинзо болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч МүнЖэ-Ин нарын хооронд дээд хэмжээний уулзалтыг ирэх сард зохион байгуулах талаар санал солилцжээ. Японы Гадаад Хэргийн сайд Тошимицу Мотеги болон Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн сайд КанКиун-ва нар 30 минутын турш уулзжээ. Өмнөд Солонгосын зүгээс Японтой тагнуулын мэдээлэл хуваалцах хэлэлцээнээс гарч байгаагаа мэдэгдсэний дараа хоёр орны гадаад хэргийн сайд нарын хооронд уулзалт болж байгаа юм.

Уулзалтын үеэр талууд Өмнөд Солонгос болон Японы хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсноос гадна Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд Өмнөд Солонгос Японоос гадна АНУ-ыг оролцуулсан гурван талт хамтын ажиллагаа нэн шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Япон улс сүүлийн үеийн техник, технологид ашиглагддаг материалыг Өмнөд Солонгос руу гарах экспортод хатуу хяналт тавьж эхлээд байгаа юм. Тэгвэл энэ асуудал Япон болон Өмнөд Солонгосын удирдагчдын хооронд 12-р сард болох уулзалтаар хөндөгдөх сэдвүүдийн нэг байх юм.

Хуваалцах