Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон вакцин тэгш хувиарлах асуудлаар цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

Япон улс коронавирусний вакциныг дэлхий даяар хэрхэн тэгш хуваарилах тухай хэлэлцэхээр олон улсын цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон вакцин тэгш хувиарлах асуудлаар цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулна
Япон вакцин тэгш хувиарлах асуудлаар цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Япон улс коронавирусний вакциныг дэлхий даяар хэрхэн тэгш хуваарилах тухай хэлэлцэхээр олон улсын цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус улсын засгийн газар хөгжиж байгаа орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ГАВИ холбоотой хамтран ирэх 6 дугаар сарын 2-нд цахим уулзалт хийхээр товложээ.

Цахим уулзалтад Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ оролцох аж. Япон нь Ковид 19 цар тахлын хүнд цаг үед вакциныг тэгш хуваарилах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна гэж үзэж байгаа аж. Иймд тус улс цахим уулзалт хийснээр хөгжиж байгаа улс орнуудад аюулгүй, түргэн шуурхай вакцины нийлүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна.

Үүний зэрэгцээ Япон улс коронавирусний вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилах зорилготой Ковакс хөтөлбөрт нэмэлт санхүүжилт олгох боломжийг судалж байгаа бөгөөд одоогоор Япон улс тус хөтөлбөрт 200 сая америк долларын хандив өгөөд байгаа юм.

Хуваалцах