Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон: Зарим мужид онц байдлыг цуцлах талаарх шийдвэр Пүрэв гарагт гарна

Японы зарим мужид онц байдлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө цуцлах асуудал яригдаж эхлээд байна. Тэгвэл энэ талаарх эцсийн шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр гаргана гэсэн хүлээлттэй байна. Японы ерөнхий сайд Абэ Шинзо тус улсын парламентад өчигдөр үг хэлсэн байна. Энэ үеэр тэрээр Японы у

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон: Зарим мужид онц байдлыг цуцлах талаарх шийдвэр Пүрэв гарагт гарна
Япон: Зарим мужид онц байдлыг цуцлах талаарх шийдвэр Пүрэв гарагт гарна. Зураг: МҮОНРТ

Японы зарим мужид онц байдлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө цуцлах асуудал яригдаж эхлээд байна. Тэгвэл энэ талаарх эцсийн шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр гаргана гэсэн хүлээлттэй байна. Японы ерөнхий сайд АбэШинзо тус улсын парламентад өчигдөр үг хэлсэн байна. Энэ үеэр тэрээр Японы улсын зарим мужид онц байдлыг цуцлах талаарх асуудлаар энэ пүрэв гарагт мэргэжилтнүүдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсоно. Үүний дараагаар үндэсний хэмжээнд зарласан онц байдлыг бүсчлэн цуцлах эсэх шийдвэрийг танилцуулна гэсэн байна. Ерөнхий сайд АбэШинзогийн засаг захиргаа онц байдлыг 05-р сарын 31-ныг хүртэл сунгасан юм.

япон улсын засгийн газар нийт 47 мужаас 34-т нь онц байдлыг цуцлах асуудлыг судалж байгаа юм. Одоогийн байдлаар Япон улсад халдвар авагсдын тоо 15 мянгыг давж, 640 гаруй хүн нас баржээ.

Хуваалцах