Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япончуудын халим агнах эрхийг цуцлалаа

Олон улсын шүүхээс Японы Засгийн газрын Өмнөд туйл дахь халим агнуурын хөтөлбөрийг зогсоох ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Норвеги, Исланд, Австралийн мэргэжилтнүүд япончууд халимыг судалгааны зорилгоор бус ашиг хонжоо олох гэж агнаж байгаа гэж маргаан үүсгэсэн байна. Шүүхийн шийдвэр япончуудын эсрэг

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япончуудын халим агнах эрхийг цуцлалаа
Япончуудын халим агнах эрхийг цуцлалаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын шүүхээс Японы Засгийн газрын Өмнөд туйл дахь халим агнуурын хөтөлбөрийг зогсоох ёстой гэсэн шийдвэр гаргажээ.

Норвеги, Исланд, Австралийн мэргэжилтнүүд япончууд халимыг судалгааны зорилгоор бус ашиг хонжоо олох гэж агнаж байгаа гэж маргаан үүсгэсэн байна.

Шүүхийн шийдвэр япончуудын эсрэг гарч, халим агнах бүх лицензүүдээсээ татгалзахаар болжээ.

2005 онд эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд япончууд 3600 жижиг саарал халим агнасан ч шинжлэх ухаанд үр өгөөжөө өгч чадаагүй юм.

Тэд нэн ховор зүйлийн халимыг нядлаж, махыг нь зарж байгааг нотлосон байна.

Япон улс 1986 онд халим агнахыг хуулиар хориглосон ч Өмнөд туйл, Номхон далайн өмнөд хэсгээр судалгааны зорилгоор агнаж байжээ.

Хуваалцах