Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд ажлын байр нэмэгдэж байна

Японд ажлын байр нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо буурсан байна. Өнгөрсөн 6-р сард тус улсын ажилгүйчүүдийн түвшин 3,9 хувьтай гарсан нь 2008 оны 10 сараас хойш анх удаа 4 хувиас буусан үзүүлэлт юм.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд ажлын байр нэмэгдэж байна
Японд ажлын байр нэмэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Японд ажлын байр нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо буурсан байна. Өнгөрсөн 6-р сард тус улсын ажилгүйчүүдийн түвшин 3,9 хувьтай гарсан нь 2008 оны 10 сараас хойш анх удаа 4 хувиас буусан үзүүлэлт юм. Японы дотоод хэргийн яамны судалгаанд дурдагдсанаар тус улсад нийт 2,6 сая хүн ажилгүй байгаа нь өмнөх оны мөн үеэс 290 мянгаар буурсан тоо юм байна. Харин 63 сая хүн ажлын байртай байгаа нь өмнөх оноос 290 мянгаар нэмэгдсэн тоон үзүүлэлт юм.Өнгөрсөн сард ажил олгогчдын түвшин 0,92 байсан нь 100 ажил хайгчдад 92 ажлын байр санал болгосон аж. Ажил олгогчдын тоо 5 сарыхнаас 0,02 хувиар өссөн байна. Аж үйлдвэр, ресторан, зочид буудал зэрэг газруудад шинээр бий болсон ажлын байрны тоо өмнөх оныхоос 13,5 хувиар өсчээ. Энэ нь Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн эдийн засгийн бодлогын нөлөө гэж тайлбарлах хүмүүс байгаа. Японы эдийн засаг оны эхний хагаст Олон улсын валютын сангийн урьдчилсан тооцооноос 0,4 хувиар илүү гарсан нь цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Хуваалцах