Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд дайнд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо

Одоогоос 71 жилийн өмнөх энэ өдөр Японы эзэн хаан Хирохито үндэсний радиогоор ард түмэндээ хандаж тус улс үг дуугүйгээр бууж өгч байгааг зарласан билээ. Энэ өдрийг япончууд Дэлхийн хоёрдугаар дайнд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн шашны зан үйл үйлдэн тэмдэглэдэг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд дайнд  амиа  алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо
Японд дайнд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо. Зураг: МҮОНРТ

Одоогоос 71 жилийн өмнөх энэ өдөр Японы эзэн хаан Хирохито үндэсний радиогоор ард түмэндээ хандаж тус улс үг дуугүйгээр бууж өгч байгааг зарласан билээ. Энэ өдрийг япончууд Дэлхийн хоёрдугаар дайнд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн шашны зан үйл үйлдэн тэмдэглэдэг.

Энэ жилийн хувьд Токиогийн төвд орших "Ниппон Будокан" танхимд тэрхүү зан үйлийн гол арга хэмжээ болж, Японы эзэн хаан Акихито, Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй Засгийн газрын болон парламентын гишүүд оролцлоо. Мөн дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ алдарт "Ясукуни" сүмд ч болжээ.

Харин Ерөнхий сайд Шинзо Абэ "Ясукуни" сүмд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоогүй бөгөөд туслахаараа "Тамагуши" хэмээх туузаар чимэглэсэн мөнх ногоон сакаки модны мөчир илгээжээ.

Учир нь, Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Япончуудын түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг улс орнууд энэ сүмд очиж, цэргийн гэмт хэрэгтнүүдийн дурсгалыг хүндэтгэдэг Японы эрх баригчдын үйлдлийг эрс эсэргүүцсээр ирсэн юм.

Хуваалцах