Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд гарсан авто ослын улмаас цэцэрлэгийн хүүхдүүд бэртжээ

Японы Хоньшю аралд орших Кинки бүсийн Сига гэх мужийн нутаг дэвсгэрт авто замын осол гарсан байна. энэ талаар орон нутгийн цагдаагын газраас мэдээлж байна. Тодруулбал, Сига

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд гарсан авто ослын улмаас цэцэрлэгийн хүүхдүүд бэртжээ
Японд гарсан авто ослын улмаас цэцэрлэгийн хүүхдүүд бэртжээ. Зураг: МҮОНРТ

Японы Хоньшю аралд орших Кинки бүсийн Сига гэх мужийн нутаг дэвсгэрт авто замын осол гарсан байна. Тодруулбал, Сига мужийн Оцу гэх хотын авто замын уулзвар дээр 2 автомашин мөргөлджээ. Нэг машин нь хүчтэй мөргөлдсөнийхөө дараа инерцээрээ өнхөрч, явган хүний замаар явж асан 16 хүнийг дайрсны дотор цэцэрлэгийн насны 13 хүүхэд байжээ.

Осолд өртсөн 13 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор 3 хүүхэд ухаангүй байгаа тухай мэдээлж байна. Цагдаа нар ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байгаа аж. Кёдоньюс агентлагийн мэдээлснээр анхаарал болгоомжгүйгээсээ болж осол гаргасан жолооч нарыг баривчилж саатуулсан гэх бөгөөд тэд эмэгтэй жолооч нар байжээ. Ослын газарт 2 хүн амиа алджээ.

Хуваалцах