Японд газар хөдлөв
Японы хойд нутгийн Хоншу арлын ойролцоо далайд өчигдөр 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тус улсын холбогдох албаныхны мэдээлснээр Күжи хотын эрэгт 20 см-ийн өндөртэй цунами үүсчээ.
Мэдээллийн алба

Японы хойд нутгийн Хоншу арлын ойролцоо далайд өчигдөр 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тус улсын холбогдох албаныхны мэдээлснээр Күжи хотын эрэгт 20 см-ийн өндөртэй цунами үүсчээ.
Газар хөдлөлтийн төв нь Мияако хотоос 90 км-ийн зайтай, 10 км-ийн гүнд байсан гэж АНУ-ын Геологийн хүрээлэнгээс мэдэгдэв. Тэдний уламжилснаар уг газар хөдлөлтийн нөлөөгөөр үүссэн цунами нь Номхон далайн орнуудад ямар нэгэн гамшиг учруулахгүй аж.
2011 оны гуравдугаар сарын 11-нд газар хөдлөлт, цунами болсны уршгаар 18 мянган хүн амиа алдаж, тэр дундаа Токио электрик пауэр компанийн Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцад дэлбэрэлт болж, агаар, ус, хөрсөнд их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдсан юм.


















