Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд их хэмжээний цас орж байна

Японы баруун нутгаар хүйтний эрч чангарч, их хэмжээний цас унаад байна. Тухайлбал, Тоттори мужийн уулархаг бүс нутгаар гүнзгий цасан хунгар үүссэн байна. Дайсен уулын бэлийн цасны зузаан өнөөдөр өглөөний байдлаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд их хэмжээний цас орж байна
Японд их хэмжээний цас орж байна. Зураг: МҮОНРТ

Японы баруун нутгаар хүйтний эрч чангарч, их хэмжээний цас унаад байна. Тухайлбал, Тоттори мужийн уулархаг бүс нутгаар гүнзгий цасан хунгар үүссэн байна. Дайсен уулын бэлийн цасны зузаан өнөөдөр өглөөний байдлаар 2,1 метрт хүрсэн бол Хирошима мужийн Шибора хотод цасны зузаан 1,2 метрт хүрээд байгаа юм.

Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар Японыг дайран өнгөрч байгаа Номхон далайн хүйтэн агаарын нөлөөгөөр баруун болон төвийн бүс нутагт цас үргэлжлэн орох бөгөөд цасны зузаан 60 см-т хүрэх төлөвтэй байгааг ард иргэдэд анхаарууллаа.

Иймд цасан нуранга үүсэх болон халтиргаа гулгаанаас болгоомжлохыг сэрэмжлүүлээд байгаа. Энэ 7 хоногоос эхлэн орсон цасны улмаас Тоттори мужид хот хооронд ачаа тээвэрлэдэг 240 гаруй том оврын авто машин цасанд боогдон саатсан болохыг Эн Эйч Кэй уламжилж байна.

Хуваалцах