Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд их хэмжээний цас орсны дараа 11 хүн амь эрсдэв

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Японд дахин их хэмжээний цас оржээ. Тодруулбал, тус улсын зүүн хойд хэсгийн зарим мужид цасан шуурганы улмаас 11 хүн амь эрсдэж, 1000 гаруй хүн гэмтсэний зэрэгцээ тээвэр саатсан байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд их хэмжээний цас орсны дараа 11 хүн амь эрсдэв
Японд их хэмжээний цас орсны дараа 11 хүн амь эрсдэв. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Японд дахин их хэмжээний цас оржээ. Тодруулбал, тус улсын зүүн хойд хэсгийн зарим мужид цасан шуурганы улмаас 11 хүн амь эрсдэж, 1000 гаруй хүн гэмтсэний зэрэгцээ тээвэр саатсан байна. Өнгөрсөн баасан гарагт Шизуока мужийн Оямад нэг метр орчим зузаан орж, өндөр настнууд гэрээсээ гарч чадахгүйд хүрчээ. Харин нийслэл Токиод өнгөрсөн амралтын өдрүүдээр 27 см орчим зузаан тунадас унасан байна. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Гунма болон Нагано мужийн хоорондох зам хаагджээ. Үүнээс гадна дотоодын голцуу 600 гаруй нислэг цуцлагдсан гэж NHK мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах