Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд их цас орсны уршгаар 60 гаруй хүн амь насаа алджээ

Японд асар их хэмжээний цас орсноос болж багагүй асуудал дагуулж байна. Гудамж талбайд хальтиргаа гулгаа ихтэйгээс автомашины осол хэргийн тоо онцгой ихээр нэмэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд их цас орсны уршгаар 60 гаруй хүн амь насаа алджээ
Японд их цас орсны уршгаар 60 гаруй хүн амь насаа алджээ. Зураг: МҮОНРТ

Японд асар их хэмжээний цас орсноос болж багагүй асуудал дагуулж байна. Гудамж талбайд хальтиргаа гулгаа ихтэйгээс автомашины осол хэргийн тоо онцгой ихээр нэмэгджээ. Дээрээс нь хойд нутгаар орсон их цасыг цэвэрлэх үедээ гэмтэж бэртэн амиа алдсан ний тоо 60-д хүрсэн.

Японы төв засгийн газраас хойд нутагт орсон их цасыг цэвэрлэх нөөц боломж дутмаг байгаа хойд нутгийнхандаа санхүүгийн шуурхай тусламж илгээж байна. Тус улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Акаба Кадзуёши энэ тухай мэдээлсэн юм.

Японы Хоншю, хойд Хоккайдо арлуудад өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш тасралтгүй цас орж байгаагаас болж нийтийн тээврийн үйлчилгээнээс авхуулаад орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа ч эрс доголдсон. тиймээс иргэд байшин барилгынхаа цасан хунгарыг арилгах гэж оролдон ихээр гэмтэж бэртэн амиа алдахад ч хүрч байгааг сайд анхааруулжээ. Цасаа цэвэрлэх гэж байгаад байшин барилгаас унаж эсвэл цасан хунгарт дарагдаж амиа алдсан хүмүүсийн ихэнх нь өндөр настнууд байгаа аж.

Хуваалцах