Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд хар салхинаас болж 100 гаруй нислэгийг хойшлуулжээ

Японы Кюшю, Сикаку арлуудад Малакас хар салхинаас болж 100 гаруй нислэгийг хойшлуулаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд хар  салхинаас болж 100 гаруй нислэгийг хойшлуулжээ
Японд хар салхинаас болж 100 гаруй нислэгийг хойшлуулжээ. Зураг: МҮОНРТ

Японы Кюшю, Сикаку арлуудад Малакас хар салхинаас болж 100 гаруй нислэгийг хойшлуулаад байна. Мөн байгалийн энэ гамшигтай холбоотойгоор тус хоёр арлын 32 мянган оршин суугчид нүүн шилжихийг зөвлөжээ. Түүнчлэн орон нутгийн агаарын тээврийн компаниуд нислэгээ хойшлуулж, цуцлах арга хэмжээг нэмж авсаар байгаа юм.

Мөн Сикоку арлын Токушима мужийн уулын бүсэд оршин суудаг иргэдэд орон нутгийн эрх баригчид нүүн шилжихийг анхааруулж байна. Хар салхины нөлөөгөөр энд хөрсний гулгаа үүсэх аюул эрсдэл нүүрлэж байгаа учир урьдчилан сэргийлэх зорилгоор ийм сануулга өгч байгаа ажээ. Орон нутгийн эрх баригчид орон гэрээ орхин нүүн шилжиж байгаа хүмүүст зориулж аюулгүй газарт түр хоргодох газрууд бэлтгээд байгааг "Эн Эйч Кэй" мэдээлж байна.

Коти мужид л гэхэд 2600 гаруй хүн нүүлгэн шилжүүлэлтийг хүлээж байгаа ажээ. Хар салхийг дагалдан хүчтэй аадар бороо орж байгаагаас зарим дүүргийн цахилгаан хангамж доголдсон байна. Кагошима мужид л гэхэд 246 мянган байшин гэрэл цахилгаангүй болоод байгаа юм.

Хуваалцах