Японд хар салхины улмаас онгоцны нислэгүүд цуцлагдлаа
Хагибис гэж нэрлээд байгаа маш хүчтэй хар салхи Японы зарим бүс нутгийг энэ амралтын өдрүүдэд дайрахаар байгаа юм. Үүнээс үүдэн Японы томоохон агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцлаад байна.
Мэдээллийн алба

Хагибис гэж нэрлээд байгаа маш хүчтэй хар салхи Японы зарим бүс нутгийг энэ амралтын өдрүүдэд дайрахаар байгаа юм. Үүнээс үүдэн Японы томоохон агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцлаад байна.

Хагибис гэх хар салхины Японы зүүн бүс нутгийг дайрах төдийгүй Токио хот багтаад байгаа юм. Японы албаныхан хар салхи дайран өнгөрөх бүс нутгийг иргэдийг энэ байгалийн гамшигт үзэгдэлд бэлтгэлтэй байхыг сэрэмжлүүллээ. Хагибис хар салхины үеэр хүчтэй шуурга болж, мөн ширүүн бороо орохоор байна. Японы зүүн бүсийн газар нутаг ирэх бямба болон ням гарагт хар салхинд ийнхүү өртөх төлөвтэй байна. Мөн энэ байгалийн онц үзэгдлийн үеэр үер болон хөрсний гулгалт бий болж магадгүйг анхаарууллаа.

Японы метрон шугамууд хаагдаж болзошгүй байгаа бол зарим авиа компаниуд ирэх амралтын өдрүүд хийх байсан нислэгээ цуцалжээ. All Nippon Airways компани л гэхэд Наритагийн болон Ханедагийнонгоцны буудлаас хөөрөх болон буух бүх нислэгээ цуцалсан байна.
Мөн хар салхины үеэр гадаадад иргэд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын хэл дээрх утасны дуудлага, үйлчилгээ 24 цагийн турш явагдана гэдгийг Японы Үндэсний Жуулчлалын байгууллагаас мэдээлжээ.



















