Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд хар шуурганы улмаас 9 хүн амь насаа алджээ

Өчигдөр Японы барууны нутгийг дайран өнгөрсөн Жэби нэртэй хар шуурганы уршгаар амь насаа алдсан хүний тоо 9 болж нэмэгджээ. Үүний зэрэгцээ орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар гэмтэж бэртсэн хүний тоо 300-г давсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд хар шуурганы улмаас 9 хүн амь насаа алджээ
Японд хар шуурганы улмаас 9 хүн амь насаа алджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Японы барууны нутгийг дайран өнгөрсөн Жэби нэртэй хар шуурганы уршгаар амь насаа алдсан хүний тоо 9 болж нэмэгджээ. Үүний зэрэгцээ орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар гэмтэж бэртсэн хүний тоо 300-г давсан байна.

Байгалийн энэ гамшигт Осака, Киото, Хёго мужууд илүүтэйгээр өртсөн аж. Энд үерийн гамшиг нүүрлэж цахилгаан дамжуулах шугамууд тасарч, байшин барилгын дээврүүд хууларчээ. Хар шуурганы уршгаар 1,6 сая байшин барилга гэрэл цахилгаангүй болсон байна. Төмөр замын болон хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна.

Осака хотын Кансай олон улсын нисэх онгоцны буудал үерийн усанд автаж 2 терминалаас нь 3 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Байгаль цаг уурын таагүй энэ байдалтай холбоотойгоор өчигдөр Япон даяарх нийт 800 нислэгийг цуцалсан байна. Жэби хар шуурга ойртон ирж байгаатай холбоотойгоор сая гаруй хүнд нүүн шилжиж түр хоргодох байранд очихыг зөвлөсөн байна. Жэбиг сүүлийн 25 жил дэх хамгийн хүчтэй хар салхинд тооцож байна.

Хуваалцах