Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд хэт халалт үргэлжилж байна

Японы ихэнх бүс нутагт аагим халуун болж, Канто Кошин, Токай мужид агаарын хэм 38 хэмээс дээш хүрээд байгаа аж. Цаг уурын албаныхан ирэх өдрүүдэд дахиад ч хэт халах төлөвтэй байгаа тул иргэдийг наршихаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг уриалсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд хэт халалт үргэлжилж байна
Японд хэт халалт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Японы ихэнх бүс нутагт аагим халуун болж, Канто Кошин, Токай мужид агаарын хэм 38 хэмээс дээш хүрээд байгаа аж. Цаг уурын албаныхан ирэх өдрүүдэд дахиад ч хэт халах төлөвтэй байгаа тул иргэдийг наршихаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг уриалсан байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, тус улсын баруун, зүүн хэсэг болон бусад бүсүүдэд хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Сайтама мужийн Кошигая, Яманаши мужийн Кофу хотуудад өдөртөө 39,5 хэм, Токио, Хатояма зэрэг бусад хотод 39 хэм хүрч халж байна. Япон даяарх ажиглалтын 224 цэгт агаарын хэм өдөртөө 35 хэмээс давж халснаар тэмдэглэгджээ.

Үүний зэрэгцээ Нигата мужид ширүүн аадар бороо орох сэрэмжлүүлэг цаг уурын албанаас өгч, болзошгүй хөрсний нуралт гулсалт бусад аюул гамшгаас сэргийлэхийг иргэдэд сануулсныг NHK мэдээллээ.

Хуваалцах