Японд хэт халалтаас болж 7 хоногт 563 хүн эмнэлэгт хүргэгджээ
Японы эмч мэргэжилтнүүд нийт ард иргэдэд хандаж гэрээсээ гадагш гарахдаа малгай, шүхэр ашиглаж, аль болох их ус уухыг уриалсан байна.
Мэдээллийн алба

Японы эмч мэргэжилтнүүд нийт ард иргэдэд хандаж гэрээсээ гадагш гарахдаа малгай, шүхэр ашиглаж, аль болох их ус уухыг уриалсан байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар наранд цохиулснаас болж 563 хүн эмнэлэгт хандсан байна. Энэ тухай онцгой байдлын яамны үүрэг гүйцэтгэдэг гал түймэртэй тэмцэх удирдах газраас өнөөдөр мэдээлжээ. Японы ихэнх нутагт цаг агаар харьцангуй сэрүүсээд байгаа ч өмнөд бүс нутагт цаг агаарын хэм урьдын адил цельсийн нэмэх 30 хэмээс буухгүй байгаа юм байна.
Өмнөх долоо хоногт л гэхэд хэт халалтаас болж 1501 хүн эмнэлэгт хэвтэхэд хүрсэн юм. Ер нь тус улсад цаг агаар хэт халснаас болж олон хүн амь насаа алдсан тохиолдол ихээр гардаг. Тухайлбал, өнгөрсөн оны хэт халалтаас болж нийт 100 гаруй хүн амь насаа алдаж 53 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.


















