Японд коронавирусний халдвар авсан хүний тоо 769-д хүрчээ
Японд 2020.02.22-ний байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 769-д хүрчээ. Өмнөхөөсөө 26 хүнээр нэмэгдэж, 23 хүн эдгэж эмнэлэгээс гарсан байна. Гэхдээ нэг харамсмаар
Мэдээллийн алба



Японд 2020.02.22-ний байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 769-д хүрчээ. Өмнөхөөсөө 26 хүнээр нэмэгдэж, 23 хүн эдгэж эмнэлэгээс гарсан байна. Мөн 19-нд Diamond Princess хөлөг дээр PCR шинжилгээгээр сөрөг гарсан зорчигчдыг онгоцноос буулгаж явуулсан хэдий ч тэдний дундаас вирусний халдвар авсан тохиолдол бүртгэгдэж эхэллээ.Тухайлбал 19 нд гэртэй ирсэн 70 настай эмэгтэй 21-ны шөнөөс 38 хэм хүртэл халуурч, 22-нд яаралтай дахин шинжилгээгээр коронавирус гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэв.
Хоккайдо, Точиги, Сайтама, Чиба, Токио, Канагава, Ишигава, Айчи, Миэ, Киото, Осака, Нара, Вакаяма, Фүкүока, Күмомото, Окинавад вирусний тохиолдол бүртгэгджээ. Точиги, Ишигава, Миэ, Күмомото аймгуудад шинээр илэрсэн байна.
Эх сурвалж: Н.Базарсүрэн


















