Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд нэмэлтээр 7 мужид онц байдал зарлахаар төлөвлөж байна

Японы засгийн газар коронавирусний тархалттай холбоотойгоор онц байдлыг дахин 7 мужаар өргөжүүлэхээр төлөвлөж байна. Нийслэл Токио болон хил залгаа орших 3 мужид өнгөрсөн баасан гарагаас онц байдал зарлагдсан бол Осака, Киото, Айчи, Гифү тэргүүтэй 7 мужи

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд нэмэлтээр 7 мужид онц байдал зарлахаар төлөвлөж байна
Японд нэмэлтээр 7 мужид онц байдал зарлахаар төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Японы засгийн газар коронавирусний тархалттай холбоотойгоор онц байдлыг дахин 7 мужаар өргөжүүлэхээр төлөвлөж байна. Нийслэл Токио болон хил залгаа орших 3 мужид өнгөрсөн баасан гарагаас онц байдал зарлагдсан бол Осака, Киото, Айчи, Гифү тэргүүтэй 7 мужид ижил арга хэмжээг удахгүй авахаар байгааг Эн ЭйчКи мэдээллээ.

Онц байдлын хүрээнд иргэдийг шаардлагагүй тохиолдолд орон гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа юм. Зоогийн газар, бааруудыг аль болохоор богиносгосон цагаар ажиллах хүсэлтийг гаргажээ. Онц байдал 2-р сарын 07-ныг хүртэл мөрдөгдөнө.

Хуваалцах