Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд селфи хийж буй жуулчдыг аюулаас сэрэмжлүүлэх ажилтнуудтай болжээ

Япон улс аялагч жуулчдын хөлд ихээхэн дарагдах болсонтой зэрэгцээд аюулгүй байдлын арга хэмжээнд мөн анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Байгалийн үзэмж бүрдсэн боомтын жижиг хот Отару-д гэхэд селфи

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд селфи хийж буй жуулчдыг аюулаас сэрэмжлүүлэх ажилтнуудтай болжээ
Японд селфи хийж буй жуулчдыг аюулаас сэрэмжлүүлэх ажилтнуудтай болжээ. Зураг: МҮОНРТ

Япон улс аялагч жуулчдын хөлд ихээхэн дарагдах болсонтой зэрэгцээд аюулгүй байдлын арга хэмжээнд анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Учир нь галт тэрэг ирж явааг анзааралгүй зураг авхуулах гэж төмөр зам руу гарсан хятад эмэгтэй дайруулж амиа алдсан хэрэг явдлаас энэ арга хэмжээг авч эхэлжээ. Тухайлбал, байгалийн үзэмж бүрдсэн боомтын жижиг хот Отаруд гэхэд селфи зураг авч байгаа жуулчдыг аюулаас сэрэмжлүүлэх ажилтнууд гаргажээ. Японы “Хайрын захиа” болон өөр хэд хэдэн кинонд гардаг эндэхийн Фунамизака гудамжинд жуулчид олноор цугларч зураг авхуулах үед аюулгүй байдлыг сахиулах нь тэдгээр ажилтны гол үүрэг юм байна.

Мөн жуулчид зураг авч авхуулах гэж зам талбайг хааж таглан хөдөлгөөнд саад учруулахаас гадна хувийн эзэмшилд нэвтрэх зэргээр дураар авирладаг гэсэн нутгийн иргэдийн гомдол ихээхэн нэмэгджээ.

Хуваалцах