Японд шинэ жилийн баярын хөл хөдөлгөөн эхэллээ
Японд “Синкансен” хурдан галт тэрэг болон дотоодын нислэгүүд шинэ жилийн баярын үеэр төрөлх хот руугаа, эсвэл амралтын газарт очихоор явж байгаа хүмүүсээр дүүрчээ.
Мэдээллийн алба

Японд “Синкансен” хурдан галт тэрэг болон дотоодын нислэгүүд шинэ жилийн баярын үеэр төрөлх хот руугаа, эсвэл амралтын газарт очихоор явж байгаа хүмүүсээр дүүрчээ.
Өнөөдөр хурдан галт тэрэг болон дотоодын нислэгт зорчигчдын хөл хөдөлгөөн жинхэнэ оргил үедээ хүрч байна. Өнөөдөр л гэхэд Токиогоос Осака орох бүх нислэгийн тасалбар дууссан байна. “Синкансэн” хурдан галт тэрэгний операторуудын мэдээгээр Токиогоос шөнө дундаас өмнө хөдлөх галт тэрэгний бүх тасалбар бас дуусчээ. Хурдны зам дээр түгжрэл эхэлсэн бөгөөд маргааш гэхэд энэ нь оргил үедээ хүрэх төлөвтэй байна.



















