Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд шувууны томуу өвчний дэгдэлт гарлаа

Япон улсын засгийн газар болон тус улсын эрүүл мэндийн яамнаас Япон улсад шувууны томуу өвчин дэгдсэн талаар мэдэгдэл хийлээ. Өнгөрөгч Мягмар гарагт тус улсын баруун өмнөд хэсэгт байрлах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд шувууны томуу өвчний дэгдэлт гарлаа
Японд шувууны томуу өвчний дэгдэлт гарлаа. Зураг: МҮОНРТ

Япон улсын засгийн газар болон тус улсын эрүүл мэндийн яамнаас Япон улсад шувууны томуу өвчин дэгдсэн талаар мэдэгдэл хийлээ. Өнгөрөгч Мягмар гарагт тус улсын баруун өмнөд хэсэгт байрлах Мияазаки мужийн Кижо хотод байрлах шувууны аж ахуйн фермийн 130 гаруй тахиа учир битүүлэг үхжээ. Тиймээс Японы эрүүл мэндийн яам үхсэн тахианаас дээж авч генетикийн туршилт, шинжилгээний үр дүнд, шувууны ханиадны төрлийн вирус илэрснийг баталсан байна.

Харин өчигдөр тус фермийн ойролцоо орших зэргэлдээх тахианы фермийн 168 мянга гаруй тахиа үхсэн тохиолдол гарсан аж. Иймд Япон улсын засгийн газраас тус бүс нутгийн 10 км радиус дотор байрладаг 140 ферм болон бусад боловсруулах үйлдвэрүүдийг ариутган цэвэрлэх, мөн өндөг тахиа зэргийг тээвэрлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Өнгөрөгч сард тус бүс нутагт шувууны ханиад дэгдсэнтэй холбоотойгоор 120 мянган тахиаг устгалд оруулсан юм. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч бусад орнуудад хандан шувууны томуугийн дэгдэлтэд тавих хяналтаа сулруулахгүй байхыг анхаарууллаа. Учир нь өнгөрсөн 11 сараас хойш дэлхийн 40 гаруй оронд энэ төрлийн вирусын шинэ халдварууд бүртгэгдсэнтэй холбоотой.

Ялангуяа Азид хамгийн их дэгдэж байгаа H5N6 вирус нь 4 өөр төрлийн вирусын генийн солилцооны үндсэн дээр бий болсон мутацчилагдсан вирус юм байна. Хятад улсын хувьд шувууны томуугийн H7N9 вирусын халдвар 2013 оноос хойш хамгийн их буюу 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Шувууны томуугийн эдгээр төрлийн вирус нь шувуунаас хүнд халддаг боловч хүнээс хүнд халдахыг үгүйсгэж чадахгүй гэдгээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Иймд улс орнууд томуугийн дэгдэлтэд тавих анхаарлаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах