Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Японд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ

Япон Улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй монгол иргэдэд зориулсан шалгалт авах гэж байна. Энэхүү шалгалт нь Япон Улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм байна. Япон Улсын зарим их, дээд сургууль уг шалгалтын дүнгээр өөрийн с

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ
Японд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ. Зураг: МҮОНРТ

Япон Улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй монгол иргэдэд зориулсан шалгалт авах гэж байна. Энэхүү шалгалт нь Япон Улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм байна.
Япон Улсын зарим их, дээд сургууль уг шалгалтын дүнгээр өөрийн сургуульд элсэх зөвшөөрөл олгодог гэнэ.

Уг шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг холбогдох байгууллагууд анхаарууллаа.

Шалгалт ирэх зургадугаар сарын 15-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байранд болох гэнэ. Дээрх шалгалтад хамрагдагсдын өргөдлийг ирэх сарын 7-ныг дуустал Монгол-Японы төв дээр авах юм байна.

Уг шалгалтыг Япон Улсын Оюутныг дэмжих Байгууллага (JASSO), "Монголын Япон Xэлний багш нарын холбоо"-ноос зохион байгуулж байна.

Хуваалцах