Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд тэжээвэр нохойноос “COVID-19” илэрчээ

Энэ нь Японд гэрийн тэжээвэр амьтнаас коронавирусний халдвар илэрсэн анхны тохиолдол юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд тэжээвэр нохойноос “COVID-19” илэрчээ
Японд тэжээвэр нохойноос “COVID-19” илэрчээ. Зураг: МҮОНРТ

Японы даатгалын компани коронавирусний халдвар авсан тэжээвэр амьтдыг тусгаарлалтын байранд асран халамжлах үйлчилгээ нэвтрүүлжээ. Уг үйлчилгээний хүрээнд Токио хотоос ирсэн хоёр нохойд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илэрсэн байна. Тухайн компанийн мэдэгдэлд дурдсанаар, нохдод халдвар авсан ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээний хариу нь вирустэй гарсан аж.

Энэ нь Японд гэрийн тэжээвэр амьтнаас коронавирусний халдвар илэрсэн анхны тохиолдол юм.

Ташрамд дуулгахад, Өмнө нь АНУ, Бельги, Францад тэжээвэр муур халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс “Одоогийн байдлаар олж авсан мэдээлэл, баримтаас үзвэл коронавирус тэжээвэр амьтнаас хүнд халдварлах эрсдэл бага” хэмээн мэдэгдсэн байдаг.

Хуваалцах