Японд цар тахлаас үүдэлтэй ажилгүйдэл 60 мянгад хүрчээ
Японы Хөдөлмөрийн Яамнаас гаргасан мэдээллээр нэгдүгээр сараас 9 дүгээр сарын 23-ны хооронд тус улсад 60 мянга 400 гаруй хүн ажилгүй болсон байна.
Мэдээллийн алба

Японы Хөдөлмөрийн Яамнаас гаргасан мэдээллээр нэгдүгээр сараас 9 дүгээр сарын 23-ны хооронд тус улсад 60 мянга 400 гаруй хүн ажилгүй болсон байна. Энэ нь “COVID-19”-ын дэгдэлттэй шууд холбоотой юм.
Японд "COVID-19"-ын улмаас ажилгүй болсон иргэдийн тоо 5 дугаар сарын 22-нд 10 мянгад хүрсэн бол, 7 дугаар сарын 01-нд 30 мянгыг давжээ.
Японы хөдөлмөрийн яам цар тахлаас үүдэн ажлаасаа халагдсан болон энэ вирусийн дэгдэлтээс үүдэн бизнесийн гэрээ хэлэлцээ, нь цуцлагдсан бизнес эрхлэгчдийн талаар судалгаа явуулжээ.


















