Японд цөмийн гамшгаас сэргийлэх сургуулилт хийв
Японы зүүн өмнөд хэсэг дэх цөмийн цахилгаан станцад гамшгийн сургуулилт зохион байгуулжээ. Кагошима мужийн Сендай цөмийн цахилгаан станцын нэгдүгээр реакторыг өнгөрсөн наймдугаар сард,
Мэдээллийн алба

Японы зүүн өмнөд хэсэг дэх цөмийн цахилгаан станцад гамшгийн сургуулилт зохион байгуулжээ. Кагошима мужийн Сендай цөмийн цахилгаан станцын нэгдүгээр реакторыг өнгөрсөн наймдугаар сард, харин хоёрдугаар реакторыг аравдугаар сард дахин ашиглалтад оруулсан.
Эдгээр реакторын аюулгүй ажиллагааг хангах, цөмийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх болон бусад хариу арга хэмжээг түргэн авч хэрэгжүүлэх бэлтгэл байдлыг сайжруулахын тулд энэ сургуулилтыг зохион байгуулжээ. 2011 онд Фукушимад болсон ослын дараа Японд цөмийн цахилгаан станцуудад тавих хяналт, шаардлагыг өндөрсгөсөн шинэ журам нэвтрүүлсэн.
Энэ журмын дагуу ажиллагаагаа түр зогсоосон Сендай станцын реакторууд аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг давж, дахин ашиглалтад орсон юм. Энэ удаагийн сургуулилтад 3600-гаад хүн оролцсон байна. Хүчтэй газар хөдлөлтөөс үүдэн эрчим хүч тасарсан, үүнээс үүдэн цацраг идэвхт бодис цөмийн цахилгаан станцаас алдагдсан нөхцөлд хэрхэн гамшгийн арга хэмжээ хэрэгжүүлэхийг энэ үеэр сургуулилжээ. Сургуулилтын үр дүнг мужийн захиргаа шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм байна.


















