Японд төмрийн хаягдал тушаахад заавал биеийн байцаалт шаарддаг болж магадгүй
Японд төмрийн хаягдал тушаахад заавал биеийн байцаалт шаарддаг болж магадгүй байна. Японы үндэсний цагдаагийн газрын дэргэдэх шинжээчдийн баг сүүлийн үед зэс утасны хулгай огцом ихэссэнээс дээрх шаардлагыг албажуулсан хуулийг парламентаар б
Мэдээллийн алба

Японд төмрийн хаягдал тушаахад заавал биеийн байцаалт шаарддаг болж магадгүй байна. Японы үндэсний цагдаагийн газрын дэргэдэх шинжээчдийн баг сүүлийн үед зэс утасны хулгай огцом ихэссэнээс дээрх шаардлагыг албажуулсан хуулийг парламентаар батлуулахаар төлөвлөж байна.
Япон даяар төмрийн хаягдал хүлээж авдаг 50-100 мянга хүртэл тооны цэг байдаг байна. Зэс болон бусад металлын үнэ огцом өссөнтэй зэрэгцэн 2023 онд металлын хулгайн 16276 тохиолдол бүртгэгдэж 2020 оныхоо 3 дахин нэмэгджээ.
Улмаар 13,2 тэрбум иений хохирол учирсны 80 хувь нь зэс утас голлосон кабелийн хулгай байжээ. Өнгөрөгч 2024 оны мэдээлэл хараахан эцэслээгүй байгаа боловч ийм хулгайн хэргийн тоо 20 мянга давсан байх төлөвтэй. Өнгөрсөн оны 1-11 сар дуусталх хугацаанд нарны эрчим хүчний байгууламжуудаас гэхэд металл кабелийн 6700 гаруй хулгай бүртгэгджээ.


















