Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд төмөр замын гарц, орцгүй зогсоол бий болов

Японы өмнөд хэсэгт төмөр замын гарц, орцгүй зогсоол нээгдсэн байна. энэ нь зөвхөн байгалийн сайхныг харж таашаал авах зориулалтын зогсоол гэж тайлбарлаж байна. Энэ зогсоол нь багахан хэмжээний гүүрэн дээр баригдсан байна. Урт үргэлжлэх аяллын дундуур байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газарт түр саатан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд төмөр замын гарц, орцгүй зогсоол бий болов
Японд төмөр замын гарц, орцгүй зогсоол бий болов. Зураг: МҮОНРТ

Японы өмнөд хэсэгт төмөр замын гарц, орцгүй зогсоол нээгдсэн байна. энэ нь зөвхөн байгалийн сайхныг харж таашаал авах зориулалтын зогсоол гэж тайлбарлаж байна. Энэ зогсоол нь багахан хэмжээний гүүрэн дээр баригдсан байна. Урт үргэлжлэх аяллын дундуур байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газарт түр саатан ядаргаа, алжаалаа тайлах зориулалтын энэ зогсоолоос хэн ч гарах боломжгүй мөн хэн ч орох боломжгүй гэжээ.

Зөвхөн галт тэргэнд зорчиж байгаа хүмүүс л энэ зогсоол бүхий тавцан дээр гарч болно. Энэ зогсоолоо тэд “Seiryu-Miharashi” гэж нэрлэсэн байна.

Нишики голын эрэгт баригдсан энэ зогсоолтой ижил өөр олон зогсоолыг бусад цэгүүдэд барих болно гэлээ. Зорчигч үйлчлүүлэгчид энэ газрын талаар сонирхолтой мэдээлэл, зургийг цахим орчинд ихээр нийтэлснээс болж ихээхэн алдартай мөн жуулчдын очихыг хүсдэг шинэ газраар нэрлэгдэх болсон гэж байна.

Хуваалцах