Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японд төрөлт 1899 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ

2019 онд Японы эмэгтэйчүүдийн төрөлт түүхэн доод хэмжээндээ хүрээд байна. Энэ жил тус улсад 864000 эх амаржсан гэж үзэж байгаа юм. 1899 оноос хойш нэг жилийн хугацаанд ийм цөөн тоон эмэгтэй төрч байсан тохиолдол байхгүй гэдгийг мягмар гарагт

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд төрөлт 1899 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ
Японд төрөлт 1899 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Зураг: МҮОНРТ

2019 онд Японы эмэгтэйчүүдийн төрөлт түүхэн доод хэмжээндээ хүрээд байна. Энэ жил тус улсад 864000 эх амаржсан гэж үзэж байгаа юм. 1899 оноос хойш нэг жилийн хугацаанд ийм цөөн тоон эмэгтэй төрч байсан тохиолдол байхгүй гэдгийг мягмар гарагт Японы улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн халамжийн яамны мэдээлэлд онцолжээ. 2018 оныхтой харьцуулахад энэ жил 54 000 цөөн эмэгтэй амаржжээ.

Ер нь Японы эхчүүдийн төрөлт нэг саяд хүрч чадахгүй байгаа үйл явдал 4 жилдээ болж байна. Харин эсрэгээрээ тус улсын иргэдийн нас баралтын тоо 2019 онд шинэ дээд түвшин хүрчээ. Энэ онд Японд 1.3 сая гаруй хүн таалал төгсжээ.

Дэлхийн хоёр дугаар хоёр дайнаас хойш Японд нэг жилийн дотор ийм олон хүн амиа алдаж байсан тохиолдол байхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Судлаачид Японыг супер хөгшрөлтэй орон буюу тус улсын хүн амын 20 гаруй хувийг 65-аас дээш насны иргэд бүрдүүлж байгаа юм.

Хуваалцах