Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Японоос автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн эсэхийг шалгаж байхыг анхааруулав

Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш өөрийн эзэмшлийн авто машинтайгаа хилээр их гарах болсонтой холбогдуулан зарим авто машинуудаас цацрагийн бохирдол илрэх явдал гарсаар байна.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японоос автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн эсэхийг шалгаж байхыг анхааруулав
Японоос автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн эсэхийг шалгаж байхыг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш өөрийн эзэмшлийн авто машинтайгаа хилээр их гарах болсонтой холбогдуулан зарим авто машинуудаас цацрагийн бохирдол илрэх явдал гарсаар байна. Иймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааны зах, зогсоолуудад худалдаалж буй Япон Улсаас импортлогдсон авто машинуудад урьдчилан сэргийлэх 01/180 тоот удирдамжийн дагуу цацрагийн хэмжилт хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналтаа эрчимжүүллээ.

Цацрагийн бохирдолтой авто машин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж болзошгүй ба төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зарлага, чирэгдэл гаргахад хүргэж байгаа тул Япон Улсаас авто машин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн, цацрагийн гэрчилгээтэй авто машиныг сонгон худалдан авахыг бизнес эрхлэгчид болон авто машин захиалагч иргэдэд зөвлөж байна.

Хуваалцах