Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Японоос импортоор орж ирсэн машинуудад цацрагийн хяналт хийж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/514 тоот удирдамжийн дагуу ЦЦХХ-ийн улсын байцаагчид Япон Улсаас импортолж буй автомашин, сэлбэг хэрэгсэлд энэ сарын 2-ны өдрөөс эхлэн урдчилан сэргийлэх хяналтыг хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японоос импортоор орж ирсэн машинуудад цацрагийн хяналт хийж байна
Японоос импортоор орж ирсэн машинуудад цацрагийн хяналт хийж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/514 тоот удирдамжийн дагуу ЦЦХХ-ийн улсын байцаагчид Япон Улсаас импортолж буй автомашин, сэлбэг хэрэгсэлд энэ сарын 2-ны өдрөөс эхлэн урдчилан сэргийлэх хяналтыг хийж байна. Хяналтын хүрээнд гамма цацрагийн тунгийн чадал болон бета цацрагийн гадаргын бохирдолын хэмжилт хийсэн аж. Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсүүд /АБТЭМА, Материал импекс, Туушин, Техник импорт, Монгол транс, Интердесижн/-ээр импортолж буй 110 машинд хэмжилт хийснээс шалгалтын явцад бохирдолтой автомашин илрээгүй байна. Япон улсаас импортолж буй автомашины цацрагийн бохирдолтыг хэмжих урдчилан сэргийлэх хяналт үргэлжилж байгаа ажээ.

Хуваалцах