Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы 129 төрийн байгууллага болон компани хакерын халдлагад өртлөө

Япон улсын 129 төрийн байгууллага болон компани хакеруудын халдлагад өртсөн гэж тус улсын технологийн компани болох Фужицу компаниас

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы 129 төрийн байгууллага болон компани хакерын халдлагад өртлөө
Японы 129 төрийн байгууллага болон компани хакерын халдлагад өртлөө. Зураг: МҮОНРТ

Япон улсын 129 төрийн байгууллага болон компани хакеруудын халдлагад өртсөн гэж тус улсын технологийн компани болох Фужицу компаниас мэдээлснийг NHK агентлаг дамжууллаа.

Фужицу компани цахим халдлага гарсантай холбогдуулан Японы төрийн байгууллагууд, аж ахуй нэгжүүдийн өргөнөөр ашигладаг өөрсдийн ProjectWEB программынхаа өгөгдөл мэдээллийг дахин шинэчилсэн гэдгээ мэдэгджээ.

Мэдээлэл нь алдагдсан гэх төрийн байгууллагын дотор сайд нарын танхим, гадаад харилцааны яам, Үндэсний газрын яам болон барилга дэд бүтэц, тээвэр, аяллын жуулчлалын яам багтсан байна.

Хуваалцах