Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы 13 настай тамирчин олимпын аварга болжээ

Токио-2020 зуны олимпын наадмын Скейтбоардын тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Японы 13 настай тамирчин Момижи Нишия алтан медаль хүртэж, энэ төрлөөр эх орондоо хамгийн анхны олимпын медалийг авчирчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы 13 настай тамирчин олимпын аварга болжээ
Японы 13 настай тамирчин олимпын аварга болжээ. Зураг: МҮОНРТ

Токио-2020 зуны олимпын наадмын Скейтбоардын тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Японы 13 настай тамирчин Момижи Нишия алтан медаль хүртэж, энэ төрлөөр эх орондоо хамгийн анхны олимпын медалийг авчирчээ.

Тэрбээр энэ онд Ромд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байж. Тэгвэл удаах байрт нутаг нэгт тамирчин, 16 настай Фуна Накаяама шалгарч, мөнгөн медаль хүртсэн байна. Харин өмнөх өдөр нь явагдсан эрэгтэйчүүдийн ангилалд мөн л Японы 22 настай Юто Хоригомэ алтан медаль хүртсэнээр олимп зохион байгуулагч орон скейтбоардын төрөлд түүхэн амжилт тогтоожээ.

Биеийн тамир, спортын улсын хороо

Хуваалцах