Японы алдарт Рикуген цэцэрлэг
окио хотод байрлах энэхүү үзэсгэлэнтэй цэцэрлэг Япон хэв маяг, уламжлалыг бүрэн илэрхийлдэг.
Мэдээллийн алба

Японы алдарт Рикуген цэцэрлэг нь 300 жилийн түүхтэй. “Rikugien” гэдэг үгийг шууд орчуулбал “Зургаан найргийн цэцэрлэг” гэсэн утгатай аж. Токио хотод байрлах энэхүү үзэсгэлэнтэй цэцэрлэг Япон хэв маяг, уламжлалыг бүрэн илэрхийлдэг. Японы V Сёгун хаан энэ газрыг итгэлт самурайдаа дурсгасан бөгөөд тэрбээр энд цөөрөм, жижиг толгодыг бүтээжээ. Өнөөдөр энэ цэцэрлэг нь соёл иргэншилт нийгмийн дунд өндөр байшингуудаар хүрээлэгдсэн онгон байгалийн бяцхан “Баян бүрд” болжээ. Рикуген цэцэрлэгт жижиг хиймэл цөөрөм, толгод, арал, ой хөвч, хэдэн цайны газар, томоохон нуур бий. Мөн хэдэн зуун жилийн настай нарсан төгөл, 6000 гаруй төрлийн модод, алдартай салбагар хус, ургамалын олон төрөл, яст мэлхий, янз бүрийн загас бий. Мөн нүд баясгаж, сэтгэл сэргээх олон шувуутай. Дорнын хэв маягаар баригдсан жижиг гүүр ч өнгө нэмдэг. Цэцэрлэгийн шөнийн гэрэлтүүлэг үнэхээр үзэсгэлэнтэй ажээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


















