Японы анимэ кино компанийн барилгад гал гарчээ
Японы Киото хотын анимэ хүүхэлдэйн кино компанийн гурван давхар барилгад гал гарсны улмаас 40 орчим хүн гэмтэж бэртжээ. Тэднээс есийнх нь биеийн байдал хүнд байна
Мэдээллийн алба

Японы Киото хотын анимэ кино компанийн гурван давхар барилгад гал гарсны улмаас 40 орчим хүн гэмтэж бэртжээ. Тэднээс есийнх нь биеийн байдал хүнд байна гэж “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлж байна.
Эх сурвалжуудын хэлснээр барилгад гал гарахын өмнө дэлбэрэлт болсон гэнэ. Энэ хэргийг дунд эргэм насны үл таних нэгэн этгээдийг шатах шингэн барилга руу цацан үйлдсэн байж болзошгүй гэж Японы цагдаагийн байгууллагаас үзжээ.





















