Японы бөхчүүд илт давамгай байдлаар түрүүллээ
Тодруулбал таван алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол Гүрж, Испанийн баг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар аман хүзүүдэв. Харин Франц, Бразилын шигшээ баг мөнгө, Узбекистанчууд хүрэл медальтайгаар нутаг буцсан юм.
Мэдээллийн алба

Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн ДАШТ энэ сарын 6-13-нд болж, Японы тамирчид түрүүллээ.
Тодруулбал таван алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол Гүрж, Испанийн баг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар аман хүзүүдэв. Харин Франц, Бразилын шигшээ баг мөнгө, Узбекистанчууд хүрэл медальтайгаар нутаг буцсан юм.
Япончууд тус тэмцээнд нөөц багаа илгээсэн ч сэлгээний тамирчид нь ийнхүү илүүрхлээ. Холимог багийн тэмцээнд ч Японы баг түрүүлсэн юм.


















