Японы чөлөөт бөхийн тамирчин Ёшида Саори зодог тайллаа
Одоо 36 настай тэрбээр Афин, Бээжин, Лондоны олимпоос алтан медаль дараалан авсан хошой аварга бөгөөд өнөөдрийг хүртэл 206 удаа ялалт байгуулж байжээ.
Мэдээллийн алба

Японы чөлөөт бөхийн 55 кг жингийн тамирчин Ёшида Саори зодог тайлж байна. Одоо 36 настай тэрбээр Афин, Бээжин, Лондоны олимпоос алтан медаль дараалан авсан хошой аварга бөгөөд өнөөдрийг хүртэл 206 удаа ялалт байгуулж байжээ.
Ёшида Саори 2012 онд 13 удаа дараалсан тэмцээнд оролцож ялалт байгуулж, үүгээрээ тухайн жилд "Геннисийн ном"-д бүртгэгдэж байсан аж.

Албан ёсоор зодог тайлж байгаагаа олон нийтэд зарлаж буй Ёшида Саори "Чөлөөт бөх бол миний амьдралын нэг хэсэг" хэмээгээд 2016 оны Риогийн олимпоос авсан мөнгөн медаль хамгийн үнэ цэнэтэй медаль маань гэж ярьжээ. "Риогийн олимпийн мөнгөн медаль надад хамгийн хүнд хэцүү, бас ялагдал гэж юу байдгийг ойлгуулсан" гэж ярьсан байна.



















