Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы депутатууд "Ясукуни" сүмд очиж мөргөл үйлджээ

Японы парламентын 70 орчим депутат өчигдөр Токиод байдаг "Ясукуни" сүмд очиж мөргөл үйлджээ. Энэ мөргөлийг Японы милитаризмийн өнгөрсөн үед мэхийн хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы депутатууд "Ясукуни" сүмд очиж мөргөл үйлджээ
Японы депутатууд "Ясукуни" сүмд очиж мөргөл үйлджээ. Зураг: МҮОНРТ

Японы парламентын 70 орчим депутат өчигдөр Токиод байдаг "Ясукуни" сүмд очиж мөргөл үйлджээ. Энэ мөргөлийг Японы милитаризмийн өнгөрсөн үед мэхийн хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг гэж авч үздэг Азийн зарим орон Японы улстөрчдийн энэ үйлдэлд туйлаас эгдүүцэн хилэгнэдэг юм.

Үүнээс үүдэн Японы өндөр албаны хүмүүсийг “Ясукүни” сүмд очих бүрт Хятад, Солонгос зэрэг дайны жилүүдэд Японы милитаризмын харгислалд нухлагдсан ард түмнүүд эсэргүүцсээр ирсэн юм. “Киодо” мэдээллийн агентлагийн уламжилснаар намрын баяр өндөрлөж байгааг тохиолдуулан эрх баригч Либерал ардчилсан нам, сөрөг хүчний Ардчилсан намын аль алины депутатууд энэ сүмд очсон байна.

Дайнд амь үрэгдсэн 2.5 сая орчим япон цэрэг, офицер, түүний дотор Дэлхийн хоёрдугаар дайны цэргийн гэмт хэрэгтэн 14 хүний дурсгалыг мөнхөлсөн “Ясукуни” сүмд Японы Засгийн газрын хоёр сайд бас ням гарагт очсон юм. Үүнээс гадна өнгөрөгч бямба гарагт Ерөнхий сайд Шинзо Абэ “Ясукуни” сүмд өргөл барьц илгээсэн нь хувь хүний үүднээс хийсэн үйлдэл гэдгийг Японы Засгийн газар даваа гарагт мэдэгдсэн юм.

Ерөнхий сайд өөрийн биеэр сүмд очилгүйгээр өргөл барьц илгээсэн нь ирэх сарын 11-нд дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа Хятад, Өмнөд Солонгос улсыг хилэгнүүлэхгүйг хичээсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэж байсан юм. Гэвч Японы Ерөнхий сайдын дээрх үйлдлийг Хятад улс хэдийнэ буруушааж амжжээ.

Хуваалцах