Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний улиралд 3.4 хувиар агшсан байна

Дэлхийн гурав дахь том эдийн засаг Япон улсын ДНБ энэ оны эхний улиралд 3,4 хувиар агшсан судалгаа гарчээ. Ковид19 цар тахлын эсрэг улс орнууд хөл хорио тогтоосноос үүдэлтэй эдийн засгийн байдал Японы ДНБ оны эхний үзүүлэлтэд нөлөөлжээ. Японы ДНБ-ий бараг 50 хувийг эзэлдэг Хувь хүний хэрэглээ л

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний улиралд 3.4 хувиар агшсан байна
Японы дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний улиралд 3.4 хувиар агшсан байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн гурав дахь том эдийн засаг Япон улсын ДНБ энэ оны эхний улиралд 3,4 хувиар агшсан судалгаа гарчээ. "Ковид-19" цар тахлын эсрэг улс орнууд хөл хорио тогтоосноос үүдэлтэй эдийн засгийн байдал Японы ДНБ оны эхний үзүүлэлтэд нөлөөлжээ. Японы ДНБ-ий бараг 50 хувийг эзэлдэг хувь хүний хэрэглээ л 0,7 хувиар буурсан байна. Тухайлбал иргэд гадуур хооллох, аялал зугаалгад явах нь хумигдсан учраас хэрэглээ буурчээ.

Мөн Японы автомашины худалдаа огцом буурсан байна. Дэлхий даяар эдийн засгийн үйл ажиллагаа царцанги байгаагаас экспорт нь 6 хувиар буурсан байна. Эдийн засагчид нь цар тахлын улмаас 4-өөс 6-р сарын хооронд Японы эдийн засаг илүү их хүндрэлтэй тулгарч магадгүйг анхааруулжээ.

Хуваалцах